Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.БУЯНДҮҮРЭН БАГИЙНХАА “УРАН БЭР”-ҮҮДИЙГ АЛДАРШУУЛЛАА

2019-03-25

Дархан сумын 11 дүгээр багийн иргэдийн ашиг сонирхлыг аймгийн ИТХ-д төлөөлөн ажиллаж буй Төлөөлөгч Б.Буяндүүрэн, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхзул, багийн ИНХ, Засаг дарга, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баярыг тохиолдуулан хүндэтгэлийн баярын цэнгүүнийг /2019.03.22/ амжилттай зохион байгууллаа. 
Тус арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Буяндүүрэн багийнхаа 20 ээжид “Уран бэр” үнэмлэх, хүндэтгэлийн тэмдэг гардуулсан бөгөөд уг шагнал нь 3 охин дараалан гаргасан ээжүүдийг алдаршуулснаараа онцлогтой юм. 
Мөн энэ үеэр 11 дүгээр багийн захиргаанаас “Шилдэг гэр бүл”, “Халамжит аав”, “Энэрэлт ээж”, “Шилдэг ААНБ”-ыг шалгаруулж, урамшууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%