Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд зургаан ширхэг тоглоом суурилуулах шав тавилаа

2019-03-28

2018 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-т зургаан ширхэг тоглоом шинээр нийлүүлэх хөрөнгө батлагдсан. 
Энэ дагуу 2018 оны зургаа дугаар сард “Ти Эс Жи” ХХК тендерт шалгаран гэрээг байгуулж 10 дугаар сард Агаарын дугуй, Мөргөлддөг машин, Усан онгоц, Кофены аяга, Гинжит савлуур, Морин тойруулга гэсэн зургаан ширхэг тоглоомыг нийлүүлсэн билээ.
Харин 2019 оны 02 дугаар сарын 11-нд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн 8.6 га газарт “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ын зориулалтаар хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны менежмент хийх хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарлагдаж 2019 оны 03 дугаар сарын 04-нд “Минж проперти”ХХК, “Бурхантын ирээдүй”ХХК хамтран хэрэгжүүлэхээр шалгарч  /2019.03.27/ тоглоомын суурийн барилгын ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу суурилуулахаар шаваа тавилаа. 
Уг ажлыг хүүхдийн баярын өмнө дуусгах бөгөөд батлагдсан төсөл /эскиз/ зургийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөж буй хэсгийн аттаракцион тоглоомуудтай, олон нийтийн үйл ажиллагаа явагдах идэвхтэй амралтын хэсэг байхаар төлөвлөж цаашид уг ажил үргэлжлэн үе шаттайгаар хийгдэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%