Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Тогтвортой амьжиргаа гурав төслөөс сургалт явуулж байна

2019-03-28

Орон нутгийн хөгжлийг дэмжих “Тогтвортой амьжиргаа – 3” төслөөс орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс олон талт ажлыг хийж хэрэгжүүлдэг. 
Энэ оны анхны сургалтаа 2019 оны 03 дугаар сарын 25-наас эхлүүлж байна. 
2018 оны 09 дүгээр сард орон нутгийн хөгжлийн сангийн журамд шинэчлэлт хийгдсэнтэй холбогдуулан иргэд, сумдын мэргэжилтэн, удирдлагуудыг хамруулсан сургалтыг гурван ээлжээр зургаан өдрийн турш хийж байгаа ажээ.
Ингэснээр иргэд өөрийн баг тэр дундаа амьдарч байгаа газартай нэн шаардлагатай хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа эрэмбэлэн үе шаттайгаар бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%