Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2019.03.29/ боллоо. Тус хурлаар “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай”, “Эхийн алдар одонгоор шагнуулах тухай, зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай”, “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай”, “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, жишиг үнийг батлах тухай” зэрэг асуудалтай танилцан, саналаа илэрхийллээ.