Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцах өдөрлөг боллоо.

2014-11-28

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны санаачилгаар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцах өдөрлөг зохион байгууллаа. 
 Тус өдөрлөгийн үеэр Боловсролын газрын дарга Р.Батжаргал "Боловсролын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, үр дүн зорилт"-ын талаарх мэдээллийг хийсэн юм. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдан боловсролын салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн үр дүн, явц байдлыг танилцууллаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Боловсролын газраас боловсруулан аймгийн багш нарын бага хурлаар дэмжигдсэн “Аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын  хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”, “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багш хөтөлбөр-2” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлцгээж байв.  
Өдөрлөгийн үеэр Төлөөлөгчид Багш, сурагчдын Монгол хэл бичгийн үзэсгэлэнг үзэж сонирхсон ба бяцхан хүүхдүүд яруу найраг, шүлгээ уншиж багш, сурагчдын бүтээлийн дээж “Алтан үсгийн цоморлиг” номоо бэлэглэлээ. Мөн Төлөөлөгчид 10, 22 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%