Монгол Улсад атар газар эзэмшсэний 60, Дархан-Уул аймгийн Хонгор
сум-Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн спортын наадмын
нээлт өнөөдөр /2019.04.06/ гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Нэгэн жарны
тэртээд буюу 1959 онд атрын анхны дөрвөн аж ахуйн нэг болж байгуулагдсан Дархан
сангийн аж ахуй өдгөө 6000 гаруй хүн амтай болжээ. 32000 м2 эргэлтийн талбайтайХонгор сум ойгоо угтан сумын төвийн тохижилт, мухар
зулзагын голын гүүр, салхит багийн авто замын их засвар, 150 хүүхдийн хүчин
чадалтай цэцэрлэг, гудамжны гэрэлтүүлэг гээд нийтдээ гурван тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн “Атар-60 жил” хандивын
аяныг сумын нийт газар тариалан, мал аж ахуй эрхлэгч иргэдийнхээ санаачилган
дор зохион байгуулж түүхт 60 жилийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар
сумын иргэн бүр нэгдэж байгаа ажээ. Тухайлбал Монгол улсын хөдөлмөрийн баатар
Ж.Батдэлэг 500,000₮, Хонгор сумын иргэн, сумын үе үеийн удирдлагуудын төлөөлөл
Б.Содномпунцаг 100,000₮-ийг тус тус хандивлаж түүхт 60 жилийн бүтээн
байгуулалтанд хувь нэмрээ орууллаа. Анхны атарчдыг алдаршуулах, залуу хойч
үедээ таниулах хамтын уялдаа холбоог сайжруулах үүднээс ойн арга хэмжээгээ гар
бөмбөгийн тэмцээнээр эхлүүлж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд нийтдээ эрэгтэй,
эмэгтэй 25 багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол
улсын Хөдөлмөрийн баатар 5, Монгол улсын гавьяат механикжуулагч 3, Монгол улсын
аварга тариаланч 33, Монгол улсын аварга тариаланч 33, Монгол улсын аварга
малчин 11, аймгийн аварга малчин 14, сумын аварга малчин 48, төрийн дээд
шагналтан 300 гаруйг төрүүлсэн алдартай хамт олон юм байна.