Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийтийн их цэвэрлэгээ хийлээ

2019-04-23

“Их хотын нийтийн их цэвэрлэгээ”-нд 530 аж ахуйн нэгж, байгууллагын 5616 ажилтан, албан хаагчид оролцжээ.


 Дархан-Уул аймгийн Засаг даргын “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 1-04/03 албан даалгавар, Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежерийн 2019 оны 04 сарын 17-ны 03/68 дугаартай албан бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Их хотын цэвэрлэгээ” бүх нийтийн арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Бямба гаригт зохион байгууллаа.


Энэхүү арга хэмжээ нь өглөөний 10.00 цагаас нэгэн зэрэг эхэлж, албан байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, иргэд гаднах зам талбай, голын эрэг, хотын гадна тойргийн үерийн далан суваг, эзэнгүй талбайн хур хогийг цэвэрлэн өнгөрүүлсэн.

Цэвэрлэгээний ажлыг аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан Сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс, ГХБХБГазар, БСУГ, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагууд хяналт тавин ажиллажээ. 

Цуглуулж цэвэрлэсэн хог хаягдлыг аймгийн НААҮГ-н 8, Зил-130, шахдаг 4, “Дархан АЗЗ”А ТӨХК “Эйч Эс Эм Жи” ХХК-ийн 2 ковш, Дархан Төмөрлөгийн Үйлдвэр болон хувь хүний Howo маркийн машин тус тус ажиллан бүх хог хаягдлыг татан зайлуулж Дархан сумын 7, 15 дугаар багуудын эзэнгүй үүссэн хур хогийг дарж булшиллаа. 

Энэхүү ажилд аймгийн цэргийн штаб дэмжлэг үзүүлж, 30-н оюутан цэргийг хог хаягдлыг ачихад хуваарилан оролцсон төдийгүй АЗДТГ, Цагдаагийн газар, БОАЖГ, Авто тээврийн төв, ШУТИС, ХААИС, Дархан Өргөө, МСҮТ зэрэг байгууллагууд үлгэр жишээ хамт олноо зохион байгуулж оролцсон байна.
 
Мөн “Дархан Элит Хөгжил ХХК” нийгмийн хариуцлагын хүрээнд оюутнуудыг Дархан сумын 2, 3 баг Ширээ нурууны нутаг дэвсгэрт автобусаар зөөж хамтран ажиллалаа. 

Энэ удаагийн “Их хотын цэвэрлэгээ” бүх нийтийн арга хэмжээнд батлагдсан хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн 14 байршилд 530 аж ахуйн нэгж, байгууллагын 5616 ажилтан, албан хаагчид оролцож нийт 721060м2 талбайд цэвэрлэгээг хийж гүйцэтгэжээ. Нийт 896м3 хог хаягдал цуглуулж төвлөрсөн хогийн цэгт буулган, НААҮГ 2019 оны 04 сарын 20-21-ний өдрүүдэд 2 хоног өглөөний 09.00-22.30 хүртэл ажилласан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%