Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-04-26

Монгол Улсын Засгийн газар, Японы JICA Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн хөгжлийн асуудлуудын талаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.04.16/ манай аймагт зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэг нь аймгуудын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй ноцтой бэрхшээлүүдийн талаар тодруулж, “Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг тодорхойлж, үнэлэх зорилготой бөгөөд цаашид тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх зорилготой юм.

“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн үр дүнд хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг бий болгоно гэж үзэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%