Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газар хамтран аймгийн төвөөс алслагдсан хөдөө орон нутгийн малчидтай уулзалт хийжээ.
Энэ ажлын хүрээнд нийт 40 айлын 135 иргэн хамрагдаж Монгол улсын Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн иргэний эрх, үүрэг, хариуцлага, гэр байшингийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Энэ үеэр Улаан загалмайн хорооноос малчиддаа малын тэжээл, лаа, чүдэнз, гурил будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тусламжийг өгчээ.