Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРЬЛАА

2019-05-07


Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар “Айл өрх, иргэд, албан байгууллага бүр мод тарьцгаая” нэртэй уриалга гаргаж тус уриалгын дагуу иргэд, хөдөлмөрчдөд, “Ногоон байгууламжийн технологи”-ийн сургалтыг аймгийн ИТХ болон Байгаль орчны газраас хамтран амжилттай зохион байгуулсан. Сайншанд сумын Иргэдийн Цэцэрлэгт хүрээлэнд 05 дугаар сарын 04-ний өдөр 3 төрлийн 7000 гаруй модыг суулгах ажил зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд С.Түмэнбаяр даргатай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, Д.Эрдэнэбаяр даргатай Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, С.Одбаяр даргатай Сайншанд сумын ЗДТГ-ын хамт олон, Эрдэнэ сумын Засаг дарга Э.Ганбаяр, Б.Жаргалсайхан даргатай “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын хамт олон, Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажлын алба, Дорноговь аймаг дахь МСҮТ-ийн суралцагчид, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, сурагчид, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш, сурагчид, УБТЗ-ын Сайншанд дахь Замын 4 дүгээр ангийн албан хаагчид, Дорноговь аймгийн МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Тэргүүлэгчдийн төлөөлөл нийт 230 гаруй албан хаагч, сурагчид оролцож мод тарьлаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%