Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"НАЙРАМДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАГДЛАА

2019-05-08

Сайншанд сумын 7-р багийн Ганзамын гудамжинд "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил дуусч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Энержи парагон" ХХК хийж гүйцэтгэлээ. Нээлтийн үйл ажиллагаанд сумын ИТХ-ын хурлын дарга Д.Эрдэнэбаяр, сумын засаг дарга С.Одбаяр, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс тус арга хэмжээн дээр нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, газрын асуудлуудаар иргэдэд мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг авч ажиллаа.

 















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%