Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-05-20

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаан өнөөдөр /2019.05.20/ 81,8 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Х.Батжаргал, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Б.Буяндүүрэн, Б.Батболд, М.Жаргалсайхан  нар  сонгогдон ажиллалаа.
Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцсон юм.    
Тус хуралдаанаар “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, төлбөрийн хэмжээг батлах тухай”, “Аймгийн 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%