1993 оноос эхлэн Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу Дорноговь аймгийн ИТХ-аас “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-ийг /2019.05.21-26/ Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгууллаа.
Энэхүү туршлага солилцох уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл зэрэг газруудаас албаны төлөөллүүд болон Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд энэ удаагийн уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засгийн ордонтой хамтран зохион байгуулснаараа онцлогтой боллоо.
Төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-ийн хүрээнд Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай илтгэлүүд тавигдаж, оролцогч аймгуудаас санал зөвлөмжүүдийг гаргасан бөгөөд мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр дүн, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
Мөн Говийн ноён хутагтын музей, аймгийн томоохон бүтээн байгуулалтууд, Хүслийн уул, Энергийн төв, “Монцемент ХХК”-ний Цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн төвийн бүсийн ИТХ-ын удирдлагууд болон ажлын албаны ажилтнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны холбогдох дарга, мэргэжилтнүүд угтан авч Эрээн хоттой танилцуулан, төвийн бүсийн аймгуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм.
Мөн ажилтнуудын дунд Элсний гар бөмбөг, олс таталт, элсэн уулын орой булаалдах зэрэг спортын тэмцээн зохион байгуулсан ба Дархан-Уул аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд гар бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль, элсэн уулын орой булаалдах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилттай оролцсон юм.
Дараагийн уулзалт зөвлөгөөнийг Дархан-Уул аймагт зохион байгуулах юм.