Төрөх эмнэлэгт бяцхан үрсийн дуу цангинаж эхэллээ
Дархан-Уул аймаг энэ онд орчин үеийн шаардлага хангасан 50 ортой төрөх эмнэлэгтэй болсон. Төрөх эмнэлэг энэ сарын 23-наас эхлэн амаржих ээжүүдээ хүлээн авчээ. Ая тухтай орчинд бяцхан үрсээ эсэн мэнд төрүүлсэн ээжүүд сэтгэл өндөр байна. Урьд шөнө 3 ээж амаржиж 2 хүү, ихэр охид мэндэлжээ. Өнөөдөр /2019.05.24/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат ээжүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Монголын үрс маш олон болох болтугай.