Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Төрийн захиргаан дахь жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссоос “Жендер ба хүний эрх” сургалт, хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29,30-ны өдрүүдэд манай аймагт хийж байна. Өнөөдөр /2019.05.29/ “Жендер ба хүний эрх” төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт болж байна. Монгол улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг жендэр ба хүний эрхийн мэдлэг чадавхыг бэхжүүлэхэд сургалтын гол зорилго оршиж байна.