Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ О.ЭНХЗАЯА I ОДОНТОЙ 80-ААС ДЭЭШ НАСТАЙ БУУРЛУУД БОЛОН ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

2019-06-03

Дархан сумын 3 дугаар багаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа О.Энхзаяа нь тус багийн засаг дарга Д. Туяа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д. Сумъяа, нартай хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг /2019.06.01/ амжилттай зохион байгууллаа.
Тус багт алдарт эхийн I одонттой 80-аас дээш настай 37 буурал амьдардаг бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Энхзаяа нь өмнө нь Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын үеэр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, баярлуулж байсан бол энэ удаа мөн 19 ээжийг урьж оролцуулж,  хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 8 дээш хүүхэд төрүүлсэн, өсгөж хүмүүжүүлсэн, үр хүүхдүүд нь мөн улсдаа өндөр хувь нэмэр оруулж, ач буян нь дэлгэрч яваа буянтай ээжүүдийг алдаршуулж, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, гарын бэлэг гардуулсан юм.
Ийнхүү Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан 100 гаруй гаруй ээжүүд нэг дор цуглан нэгэн өдрийг баяр хөөр, дуу хууртай өнгөрүүлж, олон хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн ач гавъяагаа үнэлүүлсэндээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Түүнчлэн зарим ээжүүдийн гэрт нь очиж, хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл, гарын бэлгийг нь гардуулсан юм.
Мөн Дархан сумын 3 дугаар багийн зорилтод бүлгийн 150 гаруй хүүхэд багачуулд хүүхдийн баярын бэлэг гардуулсан сайхан үйл явдал боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%