Аймгийн Залуучууд театрт болсон энэ удаагийн наадмыг хойд бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөтөл, Зүүнхараа зэрэг аймаг, сумдын нийт 31 яруу найрагч оролцож үзэгчдийн сонорыг мялааж шилдэг яруу найрагчид тодорлоо. Наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Төмөртогоо, дэд байрт залуу найрагч Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багш Б.Бүжинлхам шалгарсан бол Дархан сумын 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сургач С.Лхагвасүрэн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Мөнхбаяр /Орхон аймаг/, яруу найрагч Г.Балдирмаа нар удаах байр эзэлсэн байна. Уг "Алтан-Өд" яруу найргийн наадам нь 12 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд наадмын шилдэг шүлгүүдээр "Алтан-Өд 2014" ном хэвлэгдэн гарах юм.
Б.Норовсамбуу
Б.Норовсамбуу