Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймагт Тэргэнцэр засварын төв нээгдлээ

2019-06-12

Найрамдлаар овоглодог Дархан хот өдгөө 104 мянга гаруй хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэд байдгийн 1000 орчим нь тулгуур эрхтэний бэрхшээлтэй юм байна. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн тухайд гурван жилд нэг удаа тэргэнцэр авдаг хэдий ч амархан эвдрэх, сэлбэг хэрэгсэл олдохгүй байх бэрхшээлүүд их. Тиймээс Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүү санаачлан Дархан сумын 5 дугаар багийн 3 дугаар брак байранд тэргэнцэр засварын төвөө өнөөдөр /2019.06.12/ нээлээ. Тус төвд шинээр гурван ажлын байр бий болж 5000 төгрөгөөс эхлэн тэргэнцэрийг засах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%