Татварын ерөнхий газраас санаачлан Татварын ерөнхий хуулийн хэрэгжилтийг
хангуулах, дагалдан гарах дүрэм, журмын төсөлд хэлэлцүүлэг хийх,
татварын удирдлагын нэгдсэн системийн сургалт, төрийн албан хаагчийн ёс
зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, мэдлэг олгох сургалт үе шаттайгаар
улсын хэмжээнд өрнөж байна. Манай аймагт төвийн бүсийн долоон аймгийн
Татварын хэлтсийн алба хаагчид чуулж 06 дугаар сарын 15-наас эхлэн
сургалтад хамрагдаж байна. Гурван өдрийн турш үргэлжилсэн сургалтаар
Татварын албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинэчлэл, Татвар
төлөгчтэй харилцах нэгжтэй холбоотой журам, ухаалаг тайлангийн систем,
алба хаагчийн ёс зүйн дүрмийн талаар мэдээлэл авч харилцан туршлага
судалсан байна.