Дархан-Уул аймаг 2017 онд "МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ", 2018 онд "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ"-аар тус тус шалгарсан. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат /2019.06.26/ Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Залуучууд театрын албан хаагчидтай уулзалт хийж #ТАЛАРХАЛ гардууллаа.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын 4 мянга гаруй албан хаагчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг аймгийн Иргэдийн хурлын дарга онцлоод цаашид амжилтаа бататган, ард иргэдийнхээ төлөө илүү хариуцлагатай хичээн ажиллахыг хүссэн юм.