Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2019-09-01

Өнөөдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болж байна.

Сайншанд сумын 3-р сургууль, 12-р цэцэрлэг мөн Хараацай цэцэрлэгийн нээлтэд  Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр болон тус тойргоос сонгогдон гарсан төлөөлөгчид, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа нар оролцож багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж цаашдын хичээл сурлага, спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөлөө.

БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй СӨБ-ийг жигд хүртээмжтэй олгох зорилтын хүрээнд Хүүхдийн эрүүл аюулгүй ая тухтай орчинд сурч хөгжих хөдөлгөөн эрүүл мэндийн кабинет тохижуулахад дэмжлэг үзүүлсэнд талархаж 12-р цэцэрлэгийн хамт олноос Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаярт талархал хадгалуулав.

Нийт багш ажилчид, оюутан залуус, сурагч хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Эрдмийн цагаан зам нь дардан байх болтугай

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%