Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй цогцолбор сургууль"-ийн Норовсүрэн багштай 12-2 дугаар ангийн "Нахиа" дугуйлангийн сурагчид хогийг ангилан ялгаж хийж байх ажлыг санаачилан хэрэгжүүлэх зорилгоор сургууль дээрээ хогийг ангилан хийх савыг хийж байрлуулсан байна. Энэхүү ажлыг байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжиж өөрийн байгууллага дээрээ хэрэгжүүлж, хэвшүүлэхийг уриалж байна.