Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ-2019" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2019-09-19

Тус үзэсгэлэн худалдаа нь 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул аймгуудын үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилан, борлуулна.

Зохион байгуулалт: Үзэсгэлэн худалдаа нь дотор, гадна 2 хэсэгт хуваагдан зохион байгуулагдана.
-Дотор хэсэг: Бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байрлана.
-Гадна хэсэг: Намрын ногоон өдрүүдийн хүрээнд бүх төрлийн төмс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн байрлана.

Үзэсгэлэн худалдааны үеэр Дархан-Уул аймгийн "Брэнд, шилдэг бүтээгдэхүүн" шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд хандсан үйлчилгээгээ үзүүлж ажиллана.

Хугацаа: 2019.09.27-29 өдрүүдэд
Бүртгэл: 2019.08.26-09.25

Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим 7037-3194, 9966-0266, 9961-3553, 9991-5222 утсаар лавлана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%