Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ургац хураалтын ажилд хүн хүч шаардлагатай байна

2019-09-27

Дархан-Уул аймгийн ургацын урьдчилсан балансаар нийт 21019.5 га талбайд тариалалт хийснээс 1413 га талбай ургац алдаж 19.6 мянган га талбайгаас 51.6 мянган тонн ургац хураан авна. Нийт 115 аж ахуйн нэгж үр тарианы хураалт хийхээс өнөөдрийн байдлаар 8 аж ахуйн нэгж иргэн шууд хураалтад орсон, 6 аж ахуйн нэгж ангиалан хадалтыг хийж байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжтай байгаа тул хураалтын ажил хэвийн үргэлжлэн явагдаж байна.
Хамгийн гол тулгамдсан асуудал нь хураалтын ажилд хүн хүч шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалтанд 8 оюутан төмс хүнсний ногооны хураалтанд 535 оюутан ажиллаж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга З.Нэргүй мэдээллээ.
Улаанбаатар хотын ХСИС, Орхон аймгийн МСҮТ, Сэлэнгэ аймгийн сумдууд, Дархан-Уул аймаг болон орон нутгийн 535 оюутан, 100 цэрэг, 199 түр ажилчид, үндсэн 132 нийт 966 хүн хүч ажиллаж байгаа аж.Үүнд
Дархан өргөө- 4 иргэн 121 оюутан
Политехник- 4 иргэнд 68 оюутан
ХААИС- 2 иргэн, 1 ААНБ 62 оюутан
ХУИС- 4 иргэнд, 100 оюутан
АШУҮИС- 2 иргэнд, 64 оюутан
Түр ажилчин 38 иргэнд 119
Үндсэн- 132
Улаан баатар ХСИС-1 иргэн 30 оюутан
Цэрэг- 2 иргэн, 1 ААНБ 100
Орхон аймгийн МСҮТ-1 иргэн, 1 ААНБ 90 оюутан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%