Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Дархан-Уул аймагт “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг боллоо

2019-09-30

Дархан-Уул аймагт  /2019.09.29/ “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг Дархан-50 цогцолборт боллоо. Өдөрлөгт орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны компаниуд болон арилжааны банкнууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан юм. “Дархан-50” цогцолборт явагдсан энэхүү өдөрлөгийн үеэр иргэд өөрсдийн санхүүгийн боловсролоо дээшлүүлж, аль компанийн хувьцаа эзэмшиж байгаа эсэх, хэчнээн төгрөгийн ногдол ашиг авснаа мэдэж авсандаа баяртай байлаа. Орон нутагт санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх, комплаенсын чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг явуулсан байна. Мөн “Минж проперти” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус компани нь Монгол улсад хамгийн анхны орон нутгийн компаниудаас бонд гаргаж хөрөнгө оруулалт босгон 570 айлын 9 блок орон сууц барихаас өнөөдрийн байдлаар 4 блок орон сууцыг амжилттай ашиглалтад оруулжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг маргааш зуучлалын эрхтэй арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоо, даатгал, үнэт цаасны компани зарим хувьцаат компаниудаар үзлэг хяналт шалгалтын ажлыг хийх юм байна. Мөн Дархан хотын иргэдэд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үйлчилгээг аймгийн ЗДТГ-т хүргэхээр болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%