Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг амбулаторийн хэсгээ орчин үеийн жишигт хүргэж чадлаа

2019-10-04

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг 1972 онд ашиглалтад орж 40 мянга гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байжээ.
Тухайн цаг үеэс хойш өнөөдөр Дархан хот 104 мянган иргэнтэй болж хөрш зэргэлдээ аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр ирсэн юм.
Өдөртөө 200-300 иргэн эмнэлгийн үйлчилгээг авахаар цахим бүртгэлийг хэсэгт ихээхэн ачаалал үүсгэж улмаар бухимдлыг төрүүлэх болжээ.
Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтан албан хаагчид хамтдаа нэг давхрын бүх өрөө, үүдний хэсгээ орчин үеийн шийдлээр засаж сайжрууллаа.
Тус ажлыг гүйцэтгэхэд Эрүүл мэндийн яам, Орон нутаг, ААНБ, Иргэдийн хандив тусламж ихээхэн байсан гэдгийг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга онцолж байлаа.
47 жил ашиглагдаж байгаа энэхүү Нэгдсэн эмнэлгийн барилгад 2012 онд иж бүрэн засвар үйлчилгээ хийгдэж байжээ.
Харин 2019 онд эмнэлгийнхээ нэг давхрыг бүрэн засварлаж үүднийхээ хэсгийг 3 дахин томруулж иргэд, үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байдлыг ийнхүү тэд бүрдүүлж чадлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%