Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түүхт ойгоо 35 бүтээлч ажлаар угтжээ

2019-10-07

Одоогийн Политехник коллежийн суурь анх 1984 онд тавигдсан түүхтэй.
Тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 49 дүгээр тогтоол шийдвэрээр Барилгын техник мэргэжлийн 2 дугаар дунд сургууль байгуулагдаж, 40-өөд багш ажиллагсадтай, 7 мэргэжлээр 251 сурагч элсүүлэн 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анхны хичээлээ эхэлжээ.
1991 онд БНМАУ-ын Ардын боловсролын яамны сайдын 7 дугаар тогтоол шийдвэрээр Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон өөрчлөгдсөн аж.
2019 онд тус сургуулийн ангилал зэрэглэл шинэчлэгдэн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж болсны зэрэгцээ Мэргэжлийн боловсролын чанарын баталгаажилтыг ханган ажиллаж Магадлан итгэмжлэгджээ. 35 жилийн хугацаанд тус сургууль 18 мэргэжлээр 12 мянга гаруй мэргэжилтэй ажилчин бэлтгэн гаргасан байна. Тус сургууль Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэн амаргүй цаг үед хөгжлийн эрч буурсан ч хүнд сорилтыг хамтын хүчээр амжилттай даван туулж өнөөдрийг хүртэлх сургуулийнхаа түүхийг бүтээж бий болгожээ.
35 жилийн ойгоо угтан тус сургуулийнхан сургуулийн гадна фасадын их засвар, дотор их засвар, дээвэр засвар, хичээлийн байрны сантехникийн их засвар, оюутны байрны гадна фасад засвар болон доторх их засвар, спорт заалны засвар, урлаг болон лекцийн заалны засвар, сургуулийн дотор болон гадна орчны хяналтын камерын нэгдсэн системийн ажлууд зэрэг 35 бүтээлч ажлыг төлөвлөн гүйцэтгэж сургалтын таатай орчинг бүрдүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%