“Бурхантын хөндий”-д бууриа зассан Дархан хотын 58 жилийн ойн баярын хурал 2019 оны 10 дугаар сарын 17-ны 13.00 цагт Залуучууд театрын их танхимд эхэллээ. Баярын хуралд аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэт зочид иргэд оролцлоо.

Төрөлх хотынхоо түүхт өдрөөр дараах хүмүүс төр засагтаа хөдөлмөр, гавьяа зүтгэлээ үнэлүүлж төрийн болон салбарын шагналаар шагнагдсан байна.
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР
“Цэргийн гавьяаны одон”:
1. Доржийн Сумъяа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын
ахмад ажилтан
“Хөдөлмөрийн хүндэт медаль:
2. Тунгалагийн Сарандэлгэр Жигүүр цогцолбор сургуулийн багш
3. Лувсандоржийн Сувдаа Шарын гол сумын 6 дугаар сургуулийн бага
ангийн багш
нар тус тус шагнагджээ.
САЛБАРЫН ШАГНАЛААР:
“Санхүү-банкны тэргүүний ажилтан” :
1. Чулууны Алтангэрэл Дархан сумын 8 дугаар багийн ахмад настан
“Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан”:
2. Довжуугийн Дулмаа Дархан сумын 2 дугаар багийн ахмад настан
“Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан“:
3. Равдандоржийн Урангуа Дархан сумын 6 дугаар багийн Засаг дарга
нар тус тус шагнагдаж Хотын ойн энэ өдөр баяр дээрээ баяр нэм