Орон нутгуудаас анх удаа Дархан хот дахин төлөвлөлтийг амжилттай
хэрэгжүүлж иргэд орчин үеийн шаардлага хангасан орон сууцанд амьдрах
боломжтой болсон. Өнөөдөр хотынхоо ойн өдрийг тохиолдуулан найман өрхөд
дахин төлөвлөлтөөр ашиглалтад орсон “710-А” байрны түлхүүрийг гардуулан
өглөө.