Дархан хотын 58 жилийн ойг тохиолдуулан
Дархан-Уул аймгийн хамгийн өндөр настай, азай буурал Ш.Дарьсүрэнд нэг
өрөө байрны түлхүүрийг аймгийн Засаг дарга С.Насанбат гардуулан өглөө.
Дархан сумын 6 дугаар багийн өндөр настан Ш.Дарьсүрэнгийн орж байгаа
энэхүү байр нь орон нутгуудаас анх удаа хуучин брак байраа дахин
төлөвлөлтөд оруулж орчин үеийн шийдэлтэй орон сууц болгосон байр юм. Энэ
дахин төлөвлөлтийн байр нь 2019 онд хийгдсэн бүтээлч 332 ажлын нэг
билээ.