Төрөх эмнэлэгт Дархан хотын баярын өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдрийн 20.00 цагийн байдлаар 10 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна. Дархан хотын өдрөөр төрсөн хүүхдүүдэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу шинээр мэндэлсэн 3 хүү, 7 охины ээжүүдэдаймгийн Засаг дарга С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: Өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөлөө.