Дархан хотынхоо 58 жилийн ойг өдрийг угтан аймгийн ЗДТГ, Номын ордонтой хамтран ерөнхий боловсролын 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “Миний хайртай амьтан” гар зургийн уралдааныг явуулжээ. Тус уралдаанд нийтдээ 575 сурагчийн бүтээл ирсэн байна. Тэргүүн байранд Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 4-2 ангийн сурагч А. Ундармаа шалгарч дэд байранд Шарын гол сумын 2-р сургуулийн 3б ангийн сурагч Б. Урансувд, Гуравдугаар байранд Цайхун сургуулийн 5а ангийн сурагч Билгүүнтулга нар шалгарсан байна. Харин Тусгай байранд:
- Од цогцолбор сургууль 3-5 ангийн сурагч Г. Азбаяр
- Шарын гол сумын 2-р сургууль 4а ангийн сурагч Г. Солонго
- Цайхун сургууль 5а ангийн сурагч Д. Мөнх-Ивээл
- Од цогцолбор сургууль 5-3 ангийн сурагч Б. Оюунжаргал
Од цогцолбор сургууль 5-7 ангийн сурагч А. Оюундарь нар шалгарчээ.