Дархан хот байгуулагдсаны түүхт 58 жилийн ойг тохиолдуулан /2019.10.16/ Дархан хотод 2019 онд хийгдсэн
томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын нээлтийг хийлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийтийн эзэмшлийн байруудын гадна
фасад засварыг 575,7 сая төгрөгийн өртөгөөр Вилла бридж ХХК гүйцэтгэсэн
бол 15 байрны 16 блокод дээвэр засварын ажлыг “Болор эрхэст цамхаг” ХХК
89,3 сая төгрөгөөр гүйцэтгэжээ. “Лэд сити” ХХК Дархан сумын 8,9,10
дугаар багийн 54 байр, хуучин Дарханы 26 байранд фасадны гэрэлтүүлэг
хийсэн байна. 13000 метр гэрэлтүүлгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
сууриулсан бөгөөд 2018, 2019 онд нийтдээ 103 байшинд 20 мянга гаруй
метр туузан гэрлийг угсарчээ. Ингэснээр хотын өнгө үзэмж сайжирч,
харанхуй зам талбайг гэрэлтүүлэн гэмт хэргийн гаралт буурч байгаагаараа
ач холбогдолтой юм.