Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж, “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Орон сууц, гражийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ тогтоох тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай”, “Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн 60 айлын орон сууцнаас 24 айлд орон сууц олгох тухай”, “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, үндсэн хөрөнгө бүртгэх тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.