Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах үүрэг бүхий Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 2019 оны 10 сарын 30-ны өдөр 82,3% ирцтэйгээр хуралдсан байна. Тус хурлаар :
1. Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмийн шинэчилсэн төсөл
2. Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тайлан
3. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр улс орон нутаг, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл зэргийг хэлэлцсэн юм.
Аймгийн засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Насанбат дараах үүрэг чиглэлийг өглөө.
Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан, хүүхэд залуучуудын оролцоонд тулгуурласан олон талт үйл ажиллагааг Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан ажиллахыг санал болгосон бөгөөд аливаа үйл ажиллагаанд, насанд хүрээгүй иргэний эцэг эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хүүхдийн саналыг сонсон хамруулж байхыг чухалчлан санууллаа. Мөн хүүхдийн өмнө үүрэг хүлээгч байгууллагууд ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц боломжийг эрэлхийлэн санал солилцож, хүүхдийн төлөөллийн санал санаачилгыг ажил болгохоор болсон юм.