Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс /2019.11.04/ эхлэн Дархан-Уул аймагт ажиллаж эхэллээ. Тэд 2 өдөр манай аймагт ажиллана. Өглөөний 08.00 цаг 30 минутад аймгийн удирдлагуудад ажлын хэсэг мэдээлэл өгч хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн юм.