Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Залуучууд театрын дугуй зааланд төрийн албан хаагчдад хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт, семинар зохион байгууллаа.