Монгол улсад Дэлхийн хуримтлалын өдрийг МБХолбооны санаачилгаар 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд хуримтлалын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж иржээ.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд олон нийтэд хандсан аяныг Дархан хотноо 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус аяны үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын06-ны өдөр 11:00-15:00 цагийн хооронд аймгийн Залуучууд театрт болно.
Аяны үйл ажиллагаанд
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-ын Шпаркассэ Банкны
Сангийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун болон Хадгаламжийн Даатгалын
Корпорацийн төлөөлөл, Монголбанкны Дархан салбар болон арилжааны банкууд
оролцож хуримтлалын ач холбогдлын талаар иргэд олон нийтэд ойлголт
мэдээлэл өгнө. Мөн арилжааны банкууд өөрсдийн хадгаламжийн бүтээгдэхүүн
болон аяны хүрээн дэх урамшууллаа танилцуулж, данс нээж үйлчилнэ.
Мөн
үеэр Монголбанкны Дархан салбар болон арилжааны банкуудын төлөөлөлд
хуримтлалын бэлгэ тэмдэг шаазан тэмээг гардуулах ёслол болно.
Хадгаламжийн даатгалын компанийн төлөөлөгч хүүхдүүдийн дунд уралдаан,
хөгжөөнт тоглоом тоглуулж 10 хүүхдэд хадгаламжийн сертификат гардуулна.
Дашрамд мэдээлэхэд, Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга анх Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны 1 дүгээр чуулганы үеэр гарсан бөгөөд Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдөр 10 дугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн зарлан тунхаглажээ.
Мөнгөн хуримтлалын чуулган /The Thrift Congress/-ны шийдвэрт мөн “Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр"-ийг дэлхий даяар мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгон нь зүйтэй гэж тусгасан байдаг.
Мөнгөн
хуримлалыг идэвхижүүлэх энэ дэмжлэгт тулгуурлан хадгаламжийн банк нь
мөн сургуулиуд, сүм хийд, болон урлаг, спорт, мэргэжлийн болон
эмэгтэйчүүдийн холбоодтой хамтран ажиллаж байжээ.
29 улс орны
төлөөлөгчид энэхүү хуримтлуулах санаа сэтгэлгээг эдийн засгаас хараат
болон бие даасан байдалтай даян дэлхийн нийт иргэдэд хүргэхийг хүссэн
юм.
Дэлхийн хуримтлалын өдөр нь энэ өдөр нийтийн баяр өдөр тохиодгоос бусад улс оронд 10 дугаар сарын 31-нд тохиодог бөгөөд энэ санаачилга гарснаас хойш банкууд гол төлөв ажиллаж, иргэд өөрийн дансандаа хуримтлал шилжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг байна.