Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2019 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫГ “ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭВ

2019-12-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар Хуралдаанд /2019.12.02/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-г танилцуулан, Төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн юм.
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс урьд онд дэвшүүлсэн зорилтын биелэлт, үйл ажиллагааны Үндсэн чиглэл зэргийг харгалзан 2019 онд аймаг, сумдын ИТХ-аас дэвшүүлэн тавьсан Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чиглэлийг баримталж  ажиллах зорилтыг дэвшүүлж, үүний дагуу аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны далайц, үр дүн, үр нөлөөг дээшлүүлж, Тэргүүлэгчид, Хурлын хороод, төлөөлөгчдийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, Төлөөлөгчдийн тойрогтоо болон иргэдийн дунд ажиллах ажиллагааг сайжруулж, хурлаас гарсан бодлого, шийдвэрийг сурталчлах, Сумдын ИТХ-ын дотоод ажлыг сайжруулан зөвлөмж арга зүйгээр хангах, ИТХ-ын Хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хурлын байгууллага иргэд сонгогчдын эргэх холбоог бэхжүүлэх, Багийн ИНХ-ыг ажил хэрэгч шинэлэг хэлбэрээр, үр дүнтэй хуралдуулж аймаг, сумын болон тухайн багийн нийгэм эдийн засаг, хөгжлийн гол тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, багийн ИНХ-ын өдөрлөг, уулзалт, хэлэлцүүлэг зохиох, өөрөө удирдах байгууллагын өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар семинар, ярилцлага хийх зэргээр хурлын нэрэмжит ажлуудыг өргөнөөр зохион байгуулахад анхаарч ажиллалаа.
Аймгийн  ИТХ нь 2019 онд 3 удаа хуралдаж, 17 асуудлыг хэлэлцэн 16 тогтоол гарган хэрэгжилтийг хангуулан ажилласан бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 19 удаа хуралдаж, 140 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 105  тогтоол батлан гаргалаа.
2019 онд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдний саналыг сонсох, бодлого шийдвэрт тусгах зорилгоор “Төлөөлөгчдийн зөвлөгөөн”-ийг 5 удаа зохион байгуулж  “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний төсөл, энэ хүрээнд иргэд, гэр бүлд чиглэсэн хийх ажлын танилцуулга,  “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж  мөрдөх журам”-ын төсөл, 2018 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагаа болон 2019 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны танилцуулга, Хурлын хяналтын хороодын дүгнэлт, Аймгийн БСУГ-ын 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл,  Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн товч танилцуулга, Дархан-Уул аймгийн УЦУОШГ-ын болон Стандартчлал, хэмжил зүйн хэлтэс,  БТСГ-ын үйл ажиллагааны мэдээлэл, 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явцын мэдээлэлтэй танилцаж тодорхой үүрэг даалгавар, зөвлөмжүүдийг өглөө.
Мөн аймгийн ИТХ-ын Хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай эрхлэх асуудлын хүрээний хяналтын хороод урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гарган ажиллаж байна.  ИТХ-ын чадавх нь хурлын Хороодын идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах учир аливаа бодлогын шинжтэй асуудлуудыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийн өмнө хороодын хурлаар хэлэлцүүлж төлөөлөгчдийн саналыг авч байна.
Аймгийн ИТХ-ын Засаг, захиргаа хууль эрх зүйн бодлого хяналтын хороо, Өмч, төсөв санхүү, эдийн засаг гадаад бодлого хяналтын хороо, Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо, Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо гэсэн 5 хяналтын хороо нь 2019 онд нийт  35 удаа хуралдаж,  өөрсдийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага, агентлагуудын үйл ажиллагаатай танилцан, хурлын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцож  танилцсан асуудлаараа  дүгнэлт, зөвлөмж гарган аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд танилцуулан ажиллалаа.
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2020 оныг  аймгийн ИТХ-ын  Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа иргэддээ тайлагнах чиглэлийг баримталж  ажиллах зорилтыг дэвшүүлэн тавьж байна.  
Дээрх чиглэлийг бүх шатны Хурлын байгууллагууд баримтлан ажиллаж, Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн байгууллагууд иргэддээ мэдрэгдэхуйц тодорхой ажил гүйцэтгэж, байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллахыг уриалсныг Хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%