Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01-А/355 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулна.
Дуудлага
худалдааны битүүмжилсэн материалыг 2019.12.19 - 2019.12.23-ний өдрийн 10
цаг 30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын
газарт хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhanuul.landoffice фэйсбүүк хаягнаас авна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.
Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд
тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай
тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.
Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд
тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай
тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг
төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон
итгэмжлэл.
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.
Жич: Дэнчингийн мөнгө, Улсын тэмдэгтийн хурааамж 12500 төгрөгийг https://e-tax.mta.mn цахим хуудсанд хандан төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу.