Монголын нутгийн удирдлагын холбоо нь ИТХ болон сонгогч иргэдтэйгээ тогтмол ажиллаж хуулиар хүлээсэн бүрэн эрхээ нэр төртэй биелүүлдэг “ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ”- өө аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын байгууллагуудтай хамтран шалгарууллаа. Үүнд:
“Шилдэг Төлөөлөгч”-өөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Б.Жавхлан, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Н.Болор-Эрдэнэ, 2019 оны “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар тодорлоо.
Монгол нутгийн удирдлагын холбооны шилдгээр шалгарсан Төлөөлөгч Б.Жавхлан, Б.Азжаргал, Н.Болор-Эрдэнэ нарт ажил үйлст нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.