Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН МЕАТ ФҮҮДС ХХК АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ 150 КГ МАХ ХАНДИВЛАВ

2020-03-27

Шинэ короновирус халдварт цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйл ажиллагааг дэмжих тухай аймгийн ИТХ-аас гаргасан уриалгыг Дархан-Уул аймгийн иргэд, ААНБ-ууд дэмжиж, мөнгөн болон эд материалын хандив үзүүлсээр байна.

Одоогийн байдлаар /2020.03.26/ аймгийн Онцгой комисст 150 гаруй сая төгрөгийн хандив цуглаад байгаа юм.

Энэхүү хандивын аянд өнөөдөр /2020.03.27/ Дархан Меат фүүд ХХК-ийн хамт олон нэгдэж, хонь, үхрийн 150 кг махыг хандив болгон өглөө.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой Комиссын дарга С.Насанбат энэ үеэр хандивын махыг 4 дүгээр сарын 1-ээс эхлэн сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулж, бэлэн мөнгийг Онцгой комиссын дансанд байршуулж, улмаар короновирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах болно гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%