Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2020.03.30/ боллоо. Хурал 91 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан, Тэргүүлэгчид болон оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, Тэргүүлэгчдийг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр хурлын зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.
Тус хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Эхийн алдар одонд уламжлах тухай”, “2020 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай”, “Сүм хийдийн зөвшөөрөл цуцлах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай”, “2019 оны Худалдан авах ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, 2020 оны худалдан авалтын ерөнхий төлөвлөгөө, түүний хэрэгжилт, явцын тайлан”, “Аймгийн 2020 онд хувьчлах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт”, “Дархан хотын 2020-2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга”, “Аймгийн Цагдаагийн газрын 2019 оны ажлын тайлан”, “Үйлдвэр Технологийн паркын 2019 оны ажлын тайлан”, “Аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний тухай” зэрэг цаг үеийн шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлуудтай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.