Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2020-05-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2020.05.14/ болсон бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан, Тэргүүлэгчид болон оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, Тэргүүлэгчдийг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.

Тус хурлаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Дархан Үйлдвэр технологийн парк”-ын нэршлийн хэлбэр өөрчлөх тухай, “Хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Мөн “Аймгийн орон нутгийн өмчийн 2020 онд хувьчлах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааны журам, иргэдэд үйлчилгээ үзүүлэх үнэ тариф тогтоох тухай”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн танилцуулга”, “Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад зохицуулалт хийх тухай”, “Бичил уурхайн зориулалтаар олгох газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”,  “Хуралдааны нийтлэг дэгд нэмэлт оруулах тухай”, “Шарын гол сумын ундны усны эх үүсвэрийн тухай, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай”, “Дархан Арьс ширний цогцолборын төслийн явцын тайлан, тогтоол хүчингүй болгох тухай зэрэг асуудалтай танилцаж, Тэргүүлэгчид саналаа илэрхийллээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%