Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар Хуралдаан /2020.05.20/ 09:00 цагаас 84,1 хувийн ирцтэй эхэллээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан, нийт Төлөөлөгчдийг аймгийн ЗДТГ-ын Хурлын их танхим, Хурлын бага танхим, Дархан сумын ЗДТГ-ын Хурлын танхим гэсэн 3 хэсэгт хуваарилж, Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Мөн Төлөөлөгчид болон хуралдаанд асуудал танилцуулж буй оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, Төлөөлөгчдийг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр зохион байгуулалтыг хангалаа.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Б.Буяндүүрэн, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Д.Батбаяр, Д.Амарсанаа, С.Ганзориг нар сонгогдон ажиллав.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар Хуралдаанаар /2020.05.20/ “Хуралдааны нийтлэг дэгд нэмэлт оруулах тухай”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай”, “Дархан хотыг 2020-2035 онд хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийн тухай”, “Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад зохицуулалт хийх тухай”, “Аймгийн Орон нутгийн өмчийг 2020 онд хувьчлах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааны журам, иргэдэд үйлчилгээ үзүүлэх үнэ тариф тогтоох тухай, “Бичил уурхайн зориулалтаар олгох газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”, “ИТХ-ын хуралдааны тогтоол хүчингүй болгох тухай”, “Шарын гол сумын ундны усны эх үүсвэрийн тухай”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэв.