Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ, ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮНЭ ТАРИФ”-ЫГ БАТЛАВ

2020-05-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар Хуралдаанаар  /2020.05.20/ Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа “Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааг зохицуулах журмыг баталж, иргэдэд үйлчлэх үнэ тарифыг тогтоов.
Уг журам нь “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд шинээр суурилуулсан хөдөлгөөнт тоглоомоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх төвийн чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, аюулгүй ажиллагааг хангуулах, тоглоомын төвийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах ба орчны ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, төвийн үйл ажиллагаа эхлэх, дуусах хугацаа,  мэргэшүүлэх, давтан сургах,  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаарх заалтуудыг тодорхой тусгажээ.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 багц тоглоомыг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан бөгөөд  кофены аяга, Морин тойруулга 2000 төгрөг, Далайн дээрэмчний савлуур, Гинжит савлуур 3000 төгрөг, Уран жолоодлогын машиныг 4000 төгрөг байхаар тус тус баталлаа.
2020 онд нэмж агаарын дугуй, алсыг харагч тоглоомуудыг нэмж байрлуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%