Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.08.10/ боллоо. Тус хурлаар 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хуралдуулахаар зарласан аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 17 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын илтгэл, илтгэгчийг баталж, мөн “Аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх тухай” асуудалтай урьдчилан танилцан, хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.