Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН 2020 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ДЭМЖИВ

2020-09-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар /2020.09.15/ “Монгол Улсын цол,  одон медальд уламжлах тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай”, “Аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн ИТХ-ын 7 дахь бүрэн эрхийн хугацааны ээлжит бус 18 дугаар Хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлан хуралдуулахаар болсон бөгөөд тус хурлаар “Аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцэх юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй  урьдчилан танилцаж, саналаа илэрхийллээ.

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдаж, манай аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутгийн төсвийн суурь орлого, зарлагууд тодорхой хэмжээнд буурч ирсэн тул Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх  Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэсэн заалтыг үндэслэн аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%