Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2020-10-26

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэгтэй орон тооны бус Иргэний зөвлөлийг аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн  2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан.

Тус зөвлөл /2020.10.23/ ээлжит хурлаа хийж, цагдаагийн байгууллагад иргэд аж ахуй нэгжээс гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар дүн шинжилгээ хийж хэлэлцүүлэх тухай зөвлөлийн гишүүн Ч.Оюунчулууны мэдээллийг сонсож, гишүүдийн олонхийн саналаар цагдаагийн газарт санал дүгнэлтээ хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Иргэний зөвлөлийн шинээр сонгогдсон дарга, гишүүд аймгийн цагдаагийн газрын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, зөвлөлийн гишүүдийг танилцуулж, зөвлөлийн дарга Н.Бэрцэцэг “Төрийн албаны ёс зүй” сэдвээр мэдээлэл хийж алба хаагчдын сонирхсон асуултад хариулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%