Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах "Хуралдааны дэг"-ийн төслийг хэлэлцэн, өнөөдөр /2020.11.23/ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар батлав.
Энэхүү дэгийн зорилт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан болон Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд нийт 7 бүлэг, 26 зүйл, 207 хэсгээс бүрджээ.